Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах удирдамж”-ын хүрээнд тус хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн болон Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчид, Гал унтраах зориулалтын автомашин 4тн, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн албан хаагчидтай хамтран гал түймрийн дуудлага их гарсан тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нэг хороо, Нэг сар” аяныг нээж, нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт эхлүүллээ. Дээрх урьдчилан сэргийлэх аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх зорилгоор Монголын Үндэсний Олон нийтийн Радио телевизтэй хамтран ажиллаж, хорооны айл өрхүүдээр явж галын аюулгүй байдал, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дүрс бичлэг, сэрэмжлүүлэг яриа өгч, иргэдэд ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллалаа. Аяны хүрээнд цахилгааны утас ил задгай, хулгайгаар цахилгааны утас холбосон, цахилгааны утас шалбарсан, скочоор ороосон, олон залгуур хайлсан, гэрлийн ламп, гэрлийн унтраалга масстай, яндангийн залгаа буруу хийсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэд мэдэгдэж, хорооны 23 хэсгийн ахлагч нарт үүрэг чиглэл өгч ажилласан байна. 2019.01.16