Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

Дүүргийн хороодын гэр хороолол бүхий айл өрхүүдэд дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Толгойт тасагтай хамтран “Нэг хороо, Нэг сар” аяныг зохион байгуулан ажиллаж байна. Галын аюулаас урьдчилан  сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр иргэдэд Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, айл өрхүүдэд цахилгаан тоноглол, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид тусгагдсаны дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөмж өгөх, хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа явуулах арга хэмжээг урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар болон Гал түймэр унтраах, аврах 11, 26 дугаар ангийн албан хаагчид, гал унтраах зориулалт бүхий 4тн автомашин, болон дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Толгойт тасгийн дарга, хошууч Н.Дашбат, 22 дугаар хорооны Засаг дарга М.Тэмүгэ хорооны 23 хэсгийн ахлагч нар, дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж байна.

ГАУС арга хэмжээний үеэр хэлтсийн 26 албан хаагчид 6 автомашинтайгаар 23 хэсгийн 239 айл өрхөд 6 төрлийн 1200 ширхэг санамж сэрэмжлүүлэг тарааж, заавар зөвлөмж өгч, шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжгүй, зам гарц хаасан айл өрхийн бүртгэл тэмдэглэл хөтлөн ажиллсан байна. 2019.01.17

1 2 3 4  6 7 8 9 11 12

 

 

 

 

 

 

About Батцэцэг

Pin It on Pinterest