Нийслэлийн нутаг дэвсгэрт импортын бүтээгдэхүүнээс гоц халдварт Африкийн гахайн Мялзан өвчин тус дүүргийн 20, 32 дугаар хороонд илэрсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 3 удаа хуралдаж, дүүргийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/22 дугаар “Гахайн африкийн мялзан өвчинтэй тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” захирамж, мөн оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/23 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжийн хүрээнд дүүргийн нийслэлийн Мал эмнэлэгийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Аж ахуйн тасаг, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Буян Хөхий Мал эмнэлэг үржлийн нэгж, 32 дугаар хорооны албан хаагчид үүрэг чиглэл авч, голомтын бүсэд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 2019.01.20