Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/07 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Ерөнхий эргүүл жижүүр томилон ажиллуулах тухай” А/40 дүгээр захирамж, Онцгой байдлын хэлтсийн даргын 1 дүгээр сарын 30-ны өдрийн “Гамшгаас хамгаалах өдөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай ”А/05 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09:00 цагаас 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй  холбогдуулан хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын хэлтсийн даргын 2 дугаар сарын 04-ний өдрийн 10.6/33 дугаар албан бичгээр ажлын хариуцлага, сахилган ёс зүйн хэмжээг чанд сахин бэлтгэл, бэлэн байдлаа хангаж ажиллахыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

51093985_751684091879429_3825462138583908352_n

51132492_2339539739612867_6236419326996381696_n

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest