Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380, Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 15, нийслэлийн Аврах анги-105 үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын 2019 оны “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Хүй долоон худаг “Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ”-ын талбайд зохион байгуулагдана. Тус тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбаа, хурд хүчийг сорих, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоороо онцлог юм. Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж алба хаагчдад амжилт хүсч, тэмцээний үйл ажиллагаатай танилцах юм. Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа нийслэлийн Аврах анги-105, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын нийт 15 багийн 160 гаруй алба хаагч оролцоно