Алба хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран “Олон нийтийн мэдээлэл харилцааны ажлын онол, аргазүйн интерактив сургалт”-ыг энэ сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгууллаа.   Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал оролцож, хэлсэн үгэндээ “Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны 60-70 хувь нь урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил байдаг. Ялангуяа ард иргэдэд сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг үндсэн үүрэгтэй алба хаагч та бүхний хувьд мэдлэг, мэдээллээ цаг тутамд шинэчилж байх ёстой. Тиймээс энэ удаагийн сургалтаар дамжуулж байгууллагын үйл ажиллагаа болон болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээ, мэдээллийг хэрхэн олон нийтэд сурталчлах арга барилд суралцах юм” гэлээ.

DSC1379-1024x689

Сургалтад  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 40 орчим мэргэжилтэн хамрагдаж, сургалтын төгсгөлд гэрчилгээ гардлаа.

DSC1596-1024x545

DSC1459-1024x747 DSC1499-1024x683

Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа болон болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд сурталчлах арга барилд суралцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest