Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Бумбатын аманд үйл ажиллагаа эрхэлдэг Элма Баян Уул амралтын галын аюулгүй байдал, ой, хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмж, бэлтгэл бэлэн байдлыг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Ариунболд шалгалаа. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавар биелүүлэх албан шаардлага өгсөн байна.