Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан мэдээгээр ихэнх нутгаар 2019 оны 6, 7, 8 дугаар сард уур амьсгалын дунджаас ахиу хур тунадас орох мөн зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байгаатай холбогдуулан үер, гол усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд дүүргийн 32 хорооны Засаг дарга нарт дараах үүргийн хүргүүлэн ажиллалаа. Үүнд: 1. Урьдчилан сэргийлэх мэдээг иргэн, аж ахуй нэгж байгууллагад байнга хүргэх, 2. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу мэргэжлийн ангийн гишүүдийг томилгоожуулж нөхцөл байдлын мэдээг өгч, дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтарч ажиллах, 3. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийн судалгаанд тодотгол хийж мэдээг ирүүлэх шаардлагатай тохиолдолд харъяа байгууллагатай хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, 4. Далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэн, ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүргүүдийг тусган хэлтсийн даргын албан тоотыг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлэн ажиллаж байна.