Нийслэлийн Онцгой байдлын газар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран иргэдэд Гал түймэр болон Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд: 1. Дүүргийн 32 хорооны Засаг дарга нарыг болзошгүй Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллах талаар үүрэгжүүлэн дээрх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар хэлтсийн даргын хугацаатай албан бичиг хүргүүлэн Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах талаар үүрэг хүргүүлсэн, 2. Хороодын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэд болон үйл ажиллагаа явуулж байгаа Худалдаа, үйлчилгээ, ААНБ, сургууль, цэцэрлэг, орон сууцны харъяаллыг тодотгох талаар СӨХ-ны Дээд Зөвлөлд хүсэлт гаргасны дагуу тус дүүрэгт байрлах 110 СӨХ-ны дарга болон ажилтан нартай хамтран ажиллаж 5 төрлийн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг стикер наалтыг Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагч нар хамтран орц, гарц, хогийн суваг, бусад тодорхой газруудад стикер наалтыг нааж байрлуулан ажиллаж байна. 2019.07.04