Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 16 дугаар тэмцээн ОХУ-ын Саратов хотноо өчигдөр буюу 09 дүгээр сарын 08-нд эхэллээ.
Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20 орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын баг тамирчид оролцож байна.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын Монгол Улсын шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар бэлтгэл хурандаа Г.Баттөгс, дасгалжуулагчаар НОБГ-ын СХД-ийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн захирагч, ахмад Н.Адьяадорж нар ажиллаж байна.
Улсын шигшээ багт Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн аврагч, спортын мастер Ц.Балжинням, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, спортын мастер Г.Энхтөр, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагч, спортын мастер Б.Эрдэнэсайхан, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн автомашины жолооч А.Баттөмөр, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч Г.Гантулга, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч Д.Сайнжаргал, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн төгсөгч Г.Дэлгэрдалай, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч Г.Цогтбаяр нар багтаж байна.
2017 онд Турк улсын Измир хотноо болсон тус тэмцээний байлдааны тархалтын төрөлд Онцгой байдлын албаны баг тамирчид 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж байсан нь Онцгой байдлын байгууллагын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны медаль болсноороо онцлог төдийгүй Монгол Улсын Гал унтраах техникийн олон төрөлт спортын энэ төрлийн тэмцээний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.