Тус дүүргийн 26 дугаар хорооны БНХАУ-ын Засгийн буцалтгүй тусламжаар 920 хүүхдийн суудал бүхий ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгч Жунсон констракшн ХХК-ийн 108 ажилтан албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг Онцгой байдлын хэлтсийн сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Л.Баттогтох нар 5 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.