Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.
Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан хувцасны болон жагсаалын нэгдсэн үзлэгийг Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.