Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд ерөнхий ажлын хэсгийн хоёрдугаар хурлыг нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/88 дугаар захирамжаар томилогдсон 14 ажлын хэсгийн ахлагч нар ажлын хэсгийн хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулга хийв. Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 160 гаруй ажилтан, алба хаагч оролцсон. Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар ажлын хэсгийн гишүүдэд үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.