Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал

8

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24,25,26-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг сургууль болохтой холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09 цагаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн, уртасгасан цагаар ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest