Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлье!

Өнгөрч буй өвлийн сарууд олон жилийн дундажтай харьцуулахад 1-3 хэмээр дулаан ч хур тунадас, цас багатай өвөл байлаа. Манай улсын нийт нутгийн цасан бүрхүүл дунджаар 3-4 сарын хооронд хайлж, арилдаг. Харин энэ жилийн хувьд хоёр болон гуравдугаар сар харьцангуй дулаан байх төлөвтэй байгаа тул цасан бүрхүүлийн хэмжээ эрт хайлах магадлалтай. Манай орны нийт нутгийн 50-иас илүү хувь нь цасгүй байгаа тул энэ хавар хуурайшилт ихтэй байна.

Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг анхаарна уу.
• Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
• Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
• Дууссан гал асаагуур хээр хөдөө ил задгай хаяхгүй байх,
• Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
• Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
• Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах,
• Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

234

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest