ХИЙН БАЛЛОН, ХИЙН ТУЛГЫГ АШИГЛАХ ҮЕД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

Аливаа хийн төхөөрмжийг мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр холболт хийж ашиглах
Хийн тулган дээр болон түүний ойролцоо амархан шатах зүйлс тавих
Хийн төхөөрөмжийг төмөр болон бусад хатуу зүйлээр цохих, хийн баллоны хаалтыг зориулалтын бус багажаар эргүүлэх
Хийн төөхөрөмж дээр хүнд юм тавих, хийн тулгэн дээр хэтэрхий удаан хугацаагаар юм буцалгах
Хийн тоног төхөөрөмжийн асаагуурын асаагаагүй байхдаа хийн баллоны хаалтыг онгойлгох.
Хийн тулган дээрх торыг авч савыг буцалгагч дээр шууд тавих.
Хийн төхөөрөмжийг ажиллаж байх үед хараа хяналтгүй орхих.
Хийн төхөөрөмжтэй унтах, асаалттай плиткийг хяналтгүй орхих, хийн плиткийг өрөө халаах зорилгоор хэрэглэх.
Хийн төхөөрөмжийг хэрэглэгч өөрөө дур мэдэн засах, угсрах, сольж холбох, зөөж байрлуулах.
Мэргэжлийн байгууллагын зааварчлагагүйгээр хоосон баллоныг хийтэй баллоноор сольж холбох.
Агааржуулах төхөөрөмгүй, цонх нь хаалттай, агаагжуулагч нь ажиллахгүй үед хийн төхөөрөмжийг ашиглах, суурилуулах.
Хийн алдагдал, тоног төхөөрөмжийн гэмтлийг илрүүлэхэд гал ашиглах.
Хийтэй баллоныг сольж залгах үед тамхи татах, ил гал гаргах.
Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг тус тус хатуу хориглоно.
8989

 

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest