Сар шинийн баярыг угтаж хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

сар п

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зөвлөлийн хурлаас гарсан зарим шийдвэрийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо, НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал нар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд: Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх болон хулгайлах хэрэг үйлдэгдэж болзошгүй 310 эмзэг цэгийг тодорхойлж, 1200 цагдаагийн албан хаагч эргүүл хийн ажиллаж байна. иргэд баярын үеэр гэрээ олон хоногоор орхих тохиолдолд хороо хариуцсан цагдаад мэдэгдэж, бүртгүүлвэл, хяналтад авч ажиллана. Сар шинийн баярын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал: Тээврийн хэрэгслийг энэ сарын 26, 27 болон хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны бямба гарагуудад, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны ням гарагдуудад хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон. Мөн дэнжийн мянгын Хүчит шонхор худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойшоогоо нэг чигийн хөдөлгөөнд орно. Тээврийн цагдаагийн албанаас энэ өдрүүдэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах учир ямар нэгэн байдлаар санаатай, санаангүйгээр алдаа гаргахгүй байхыг хүсье.
НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо: Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд олноороо цугнлардаг сүм хийдүүдээс эхлээд шалгалт, хяналтыг хийж эхлээд байна. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 263 удаагийн гал түймрийн дуудлага ирсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн байна. Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн хүчлэн хамгаалалт буюу өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Судалгаанаас үзэхэд баяр ёслолын үеэр гэр хороололд гал түймэр дийлэнхдээ гардаг.
нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа: Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихтэй байна. Иргэдэд анхааруулж хэлэхэлд сар шинийн баяраар бага насны хүүхдээ айлаар авч явахгүй баймаар байна. зайлшгүй тохиолдолд маск зүүлгэж, дулаан хувцаслаж авч явах хэрэгтэй. Мөн гэртээ ирсэнийхээ дараа ариутгал хийж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх хэрэгтэй. Мөн сар шинийн баяраар хоолны хордлого ихээр илэрдэг тул зөв зохистой хооллож, архи согтууруулах ундааг хэтрүүлэхгүй хэрэглэх хэрэгтэй.
НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 19-нөөс эхлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 150 ААН, 950 иргэнд хяналт шалгалт хийхэд 518 зөрчил илэрсэн. Илэрсэн зөрчлийн 56 хувийг нь тухайн газар дээр нь арилгуулсан байна. Улсын байцаагчийн 48 акт, 12 хугацаатай албан шаардлагыг өгсөн. 71 ААН, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэл явуулсан. 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгох шийдвэр гарган ажиллаж байна. Ихэвчлэн хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн борлуулах, түүгээр үйлчлэх, хадгалах стандарт зөрчсөн, хаягны зөрчилтэй зэрэг зөрчлүүд илэрч байна. тус бүтээгдэхүүнүүдийг хураан авч устгалд оруулсан байгаа. Сар шинийн баярын өмнө нийтийн эзэмшлийн гудамж талбай болон сургууль, цэцэрлэгийн гал тогоонд ууц, өвчүү чануулахгүй байх талаар хороодын Засаг дарга нарт мэдэгдэл хүргүүлсэн.

сар

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest