Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Сэргэлэн сум, Орхон аймгийн Баян Өндөр сумдад гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдоод байна. Үүнтэй холбогдуулан ажлын хэсэг хуралдлаа. Дүүргийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 73 өрхийн 9450 гахай тоологдсон байна.
Мөн дүүргийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 ААН, худалдаа үйлчилгээ эрхэлдэг 1225 хүнсний дэлгүүр байгаа юм.
Эдгээр аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо. Орон нутгаас ирж байгаа авто тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийн ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэст мөн үүрэг болголоо.