НҮБ-ын суурин зохицуулагч баяр хүргэлээ

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Беате Транкман, Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн V дугаар чуулганы үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн  явдалд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа НҮБ-уудын зүгээс баяр хүргэж байгаагаа илэрхийлсэн юм.

About д/ч Д.Алтантуяа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

Pin It on Pinterest