Нүүр царай

46467786_1900775219976715_4283148847376498688_n

Арга зүйч нарт сургалт зохион байгууллаа.

СХД-ийн Төрийн өмчийн Цэцэрлэгүүдийн арга зүйч нарт ” Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу Бэлэн бай багц хичээлийн сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 59 ажилтан, албан хаагчид хамрагдлаа. 2018.11.20            

Read More »
45967236_341565199973915_3440436741612240896_n

Дархлаажуулалтанд хамрагдлаа.

Хүйтний улирал эхэлж ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 45 албан хаагч нарыг Үндэсний Аврах бригадын Материал техник, ар тал хангалтын албаны хөдөлгөөнт хээрийн эмнэлэгт Томуугийн эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулж ажиллалаа. 2018.11.07

Read More »

Шунхлай трейдинг ХХК-ийн Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулахын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүнд сургалт зохион байгууллаа.

Олон улсын гамшгийн эрсдлийг бууруулах өдрийг угтаж тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай трейдинг ХХК-ийн Улаанбаатар газрын тосны бүтээгдэхүүний агуулахын мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчдад гал түймэр унтраах танхимын болон тактикийн сургуулийг зохион байгууллаа. Гал түймэр унтраах тактикийн сургуульд дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангиуд, нийслэлийн Аврах анги ...

Read More »
159A5800

Сонгинохайрхан дүүрэг “Дүүрэн хангалттай үнэлэгдлээ.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” 2018 оны 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль тус дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, А/250, А/472 дугаар захирамжуудын дагуу хэрэгжиж, эхний өдөр “Гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох хариу арга хэмжээг төлөвлөх, удирдлага зохицуулалтыг тодорхойлох, гамшгаас хамгаалах алба, ...

Read More »

Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 08 дугаар албан даалгавар, мөн дүүргийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцуулах тухай” А/250, “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлыг хангах тухай” А/472 дугаар захирамжуудын дагуу Сонгинохайрхан дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ. ...

Read More »

Гал түймэр унтраах,аврах 11 дүгээр ангийн 40 жилийн ойг угтаж спортын олон төрөлт тэмцээн зохион байгуулагдлаа.

Тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн 40 жилийн ойн нэрэмжит спортын олон төрөлт тэмцээнийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Олон улсын Найрамдал төвд зохион байгуулагдлаа.  Тэмцээнд Онцгой байдлын хэлтэс, ГТУА 11, 26, 29 дүгээр ангийн баг тамирчид, Олон улсын хүүхдийн Найрамдал төв, Ус сувгийн удирдах газрын харъяа Баянгол дах хэсгийн баг тамирчид тус бүр амжилттай ...

Read More »

Сургалт зохион байгууллаа.

Тус дүүргийн 4-р хороонд байрлах өрөмдлөгийн “Танан Импекс” ХХК-ний хүнд даацын автомашины жолооч нарт болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг хангах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах тухай Be ready модуль хичээлээр сургалт зохион байгуулж ажиллалаа. Сургалтанд  10 ажилтан хамрагдлаа. 2018.08.01.

Read More »

Хамтарсан сургалт зохион байгууллаа.

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгийн Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар хамтран тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Жаст Ойл” ХХК-ний ажилтан нарт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” болон “Галын аюулгүй байдлыг хангах тухай”сэдэвт сургалтуудыг зохион байгуулж ажиллалаа. 2018.07.31.  

Read More »

“Гэрэлт гудамж”-д хяналт шалгалтаар ажиллалаа.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нар 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20:00-24:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-д худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагад цахилгааны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж ажиллалаа. Хяналт ...

Read More »

ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “ТАЛХ ЧИХЭР” ХХКомпаний ажилтан, албан хаагч нарт ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ, ГАЛ УНТРААХ АНХАН ШАТНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ АШИГЛАЖ ГАЛ УНТРААХ талаар танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион явуулж, тус барилгын 3 давхраас олсоор хүн аварч гаргах дадлага сургуулийг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн албан хаагчидтай хамтран амжилттай зохион байгуулж ажиллалаа. ...

Read More »

Pin It on Pinterest