Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, албадын офицеруудын дунд гар бууны тэмцээн зохион байгуулалаа. 2018.03.01
Read More »Мэдээ мэдээлэл
Марш, тактик тусгай бэлтгэлийн 2018 оны аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хүй долоон худагт зохион байгуулагдлаа. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдсан тус тэмцээнд бүтцийн нэгжийн нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээн 15 дах жилдээ зохион байгуулагдаж, олон шилдэг албан хаагчид, ...
Read More »“ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД МИНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.
Олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдлийн талаар ойлголтыг түгээх зорилгоор тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд энэхүү уралдааныг зохион байгуулж байна.
Read More »Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдлаа.
“Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр”-ийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийслэлийн хүрээний офицер, бие бүрэлдэхүүний дунд зохион явуулж байгаа “Гар бөмбөг”-ийн тэмцээнд хэлтсийн баг тамирчид ажилтай оролцлоо. Нийт баг тамирчиддаа амжилт хүсье. 2018.02.26
Read More »Бэлтгэл бэлэн байдалд хяналт шалгалт хийлээ
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын өгсөн үүргийн дагуу амралтын өдрүүдэд Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн харуул ээлжинд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчийн бэлтгэл бэлэн байдалд Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахдах дэслэгч Х.Батцэцэг ёс зүйн эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
Read More »“Мөнгөн Улаанбаатар-2018” өвлийн спорт наадмын тэргүүн байранд шалгарлаа
Нийслэлийн төр захиргааны байгуулагын төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Мөнгөн Улаанбаатар-2018” өвлийн спорт наадмын арга хэмжээнд үеэр Сонгинохайрхан Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албад, 32 хороо, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд амжилттай оролцлоо. Тус арга хэмжээний үеэр зохион байгуулсан Дартс тэмцээнд Тэргүүн байр, Буухиа тэмцээнд Тэргүүн байр, Бүжгийн тэмцээнд Дэд байр эзэлж, тус бүрд 1, 2-р байр, багийн нийлбэр ...
Read More »Сонгинохайрхан ууландаа гарч өглөөний нарандаа залбирч, шүтэн, лус савдагтаа сүсэглэн ажил үйлсээ даатгалаа
Тийн унжлагат нөхөрсөг Нохой жилийн сар шинийн билгийн тооллын 8-ны билэгт сайн өдөр Сонгинохайрхан ууландаа гарч өглөөний нарандаа залбирч, шүтэн, лус савдагтаа сүсэглэн ажил үйлсээ даатгалаа. Намдолдэчинлин хийдийн лам нараар хэлтсийн бие бүрэлдэхүүнй жилийн заслаа хийлгэж, Лүүжин, Хийморийн сан айлтгуулж, Намсрайн даллага авахууллаа. Бид бүхний үйлс бүхэн тэгш сайхан байх болтугай. Хурай хурай хурай.
Read More »Соёмбо кинотеатрт шалгалт зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан Үзвэр үйлчилгээ, соел урлагын байгууллагад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах удирдамжыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Соембо продакшн ХХК-д хяналт шалгалтыг Молор телевизтэй хамтран зохион байгууллаа. 2018.02.20
Read More »Өсвөрийн аврагч клубын сурагчдыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 74, 121, 124 дүгээр сургуулийн Өсвөрийн аврагч клубын сурагчдыг чадавхижуулах сургалтыг Онцгой байдлын хэлтэс, ДЗМОУБ-ын Сонгинохайрхан орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгууллаа. Сургалтанд 60 сурагчид хамрагдлаа. 2018.02.22
Read More »Өсвөрийн аврагчид биеэр мэдрэх дадлага сургалтанд оролцлоо.
Тус дүүргийн ерөнхий боловсролын 62, 106, 107, 123 дугаар сургуулийн 8 дугаар ангийн ‘Өсвөрийн Аврагч’ бүлгийн 80 сурагчдыг НИГХСАЗТөвийн сургалтын танхимд биеэр мэдрэх дадлага сургалтанд хамрагдлаа.
Read More »