Мэдээ мэдээлэл

2 дугаар хорооны иргэдэд сургалт зохион байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, ДЗМОУБ-ийн Толгойт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, 2 дугаар хороотой хамтран Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг гал түймрийн аюулгүй угтах зорилгоор тус хорооны иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд тус хорооны 35 иргэн хамрагдлаа.

Read More »

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан  мэргэжилтэн ахлах дэслэгч Х.Батцэцэг тус дүүргийн 4 дүгээр хорооны дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг Улаанбаатар спирт ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ажилтан, албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл ашиглах, унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа. 2018.02.05  

Read More »

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч объектын гал түймрийн дуудлага тоо нэмэгдсэнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны 15 дугаар хэсгийн 55 айл өрх, 120 гаруй иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх гарын авлага өгч, зөөврийн чанга яригчаар ухуулга сурталчилгааг 2018 оны 02 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд хийж ...

Read More »

ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЭРСДЭЛЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буян-Хөхий Мал эмнэлгийн үржлийн нэгж, 1, 32 дугаар хорооны Засаг дарга нарын хамтарсан баг “Мал амьтаны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд тандалт хийх төлөвлөгөө”-ний дагуу тус хороодын мал бүхий айл өрх, иргэдэд малын шилжилт хөдөлгөөн, вакцинжуулалтанд тандалт хийж, тэмдэглэгдсэн малыг тогтоосон хугацаанд нядлах талаар улсын байцаагчийн ...

Read More »

Сүм, хийд шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус дүүргийн хэмжээнд Сүм хийд, шашны байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын барилга байгууламжуудад Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс зохион байгуулж байна.

Read More »

ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн тэнхмийн эрхлэгч хурандаа н.Тамир, “Стресс менежмент” сэдэвт сургалтыг эмч, сэтгэл судлаач О.Оюунбилэг нар сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн 2018 оны сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдвээр ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургуулийн тэнхмийн эрхлэгч хурандаа н.Тамир, “Стресс менежмент” сэдэвт сургалтыг эмч, сэтгэл судлаач н.Оюунбилэг 2 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн хурлын танхимд зохион байгууллаа.

Read More »

Бие бүрэлдэхүүний сургалт зохион байгуулагдлаа.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу офицeр, ахлагч бүрэлдэхүүнд Монгол Улсын аюулгүй байдлын орчин, энхийг дэмжих ажиллагаанд монгол улсын оролцоо, цаашдын чиг хандлага, Батлан хамгаалах багц хуулийн талаар тус дүүргийн Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Ялалт сургалт зохион байгууллаа. 2018.01.25

Read More »

Заалны хөл бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2018 оны Соён гэгээрүүлэх, соёл хүмүүжлийн ажлын төлөвлөгөөний дагуу хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр ангийн биe бүрэлдэхүүний дунд Заалны хөл бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байранд шалгарлаа. 2018.01.24

Read More »

Мэдлэгээ дээшлүүлье.

Read More »

Сургалт зохион байгууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Монгол мах экспо ХХК-ийн ажилтан, албан хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон гал унтраах дадлага сургуулийг тус хэлтсийн урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Алтантуяа 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 57 ажилтан, албан хаагчид хамрагдлаа.    

Read More »

Pin It on Pinterest