Мэдээ мэдээлэл

Гал түймэр унраах, аврах 29 дүгээр ангийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа.

НОБГ-ын даргын 2017 оны 09 дугаар сарын 21 өдрийн А/75 дугаар тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн өвөлжилтийн бэлтгэл ажил, машин тeхник, биe бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа.   

Read More »

13 өрх айлын 165 малыг нүүлгэн шилжүүлэлт хийлээ

Тус дүүргийн Засаг даргын 2017 оны 09 сарын 11 ний А/429 тоот захирамж “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай”, дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны 09 сарын 22 ний 03 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд 361-н гармийн сэжигтэй бүсэд байгаа 13 өрхийн 165 малыг нүүлгэн шилжүүлэлт хийлээ. 2017.09.24

Read More »

Ачааны автомашинаас 48 ширхэг тарваганы түүхий мах илрүүллээ.

2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн Эмээлт-2 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр Увс аймгаас Hino маркийн ачааны машинаар 48 ширхэг тарваганы түүхий мах тээвэрлэн ирснийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, илрүүлж ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Read More »

Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн аврагчид өрсөлдлөө.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/415 дугаар захирамжыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Өсвөрийн аврагч 2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 15 баг тамирчид оролцлоо. Тэргүүн байранд 105-р сургууль, дэд байранд 67-р сургууль, гутгаар байранд 107-р сургууль, тусгай байранд 9-р сургууль шалгарлаа. Дүүргийн Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, ДЗМОУБ-ын ...

Read More »

Гамшгийн менежментийн хөтөлбөрийн сургалт боллоо.

Дүүргийн Ерөнхий боловсролын 9, 42, 121, 123, 124, Тольт, Чандмань сургуулийн 60 гаруй багш, ажилтан албан хаагч нарт Улаан загалмайн хороотой хамтран газар хөдлөлт, гал түймэр, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрхэн төлөвлөж хийх зэрэг сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. 2017.09.21   

Read More »

Бие бүрэлдэхүүний хуулийн мэдлэгийг дээшлүүлж ажиллалаа.

Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ө.Алтантуяа, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мэргэжилтэн ахмад н.Будзаан нар Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар сургалт зохион бай гууллаа. 2017.09.20

Read More »

Милл Хаус ХХК-ийн ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

Милл Хаус ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийн дагуу ажилтан, албан хаагч нарт гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх танхимийн болон гал унтраах тактикийн сургуулийг Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангитай хамтарч зохион байгууллаа. 2017.09.15 ч зохион байгууллаа. 2017.09.15  

Read More »

Хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг багш нарт сургалт зохион байгууллаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, онцгой байдлын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ үзүүлж буй 79 хүүхэд харагч, багш нарт онол, дадлага хосолсон сургалт зохион байгууллаа.

Read More »

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/429 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 2 дугаар хэсэг 361 дүгээр хороо 2 дугаар хэсэг орчимд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Read More »

Шонхор шувуу тээвэрлэсэн зөрчил илрүүллээ.

Баруунтурууны авто тээврийн шалган нэвтрэх товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид хяналт шалгалтын явцад шонхор шувуу тээвэрлэсэн зөрчил илрүүллээ. Хууль зөрчсөн иргэнийг үргэлжлүүлэн шалгуулахаар байгаль орчны хяналтын улсын байцаагч болон Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.  

Read More »

Pin It on Pinterest